Монголын ууган оточ Ламын гэгээн Лувсанданзанжанцан нь 17 дугаар зуунд Шаргалжуутын рашааныг анх нээн илрүүлж, Энэтхэгээс эрдмийн хүн залан 3 жил даян хийж судласан байдаг. Үүнээс хойш Шаргалжуутын рашааныг эмчилгээ үйлчилгээнд системтэйгээр ашиглаж ирсэн түүхтэй.
Шаргалжуут рашаан сувилал нь байгалийн эмчилгээний хамгийн том халуун рашаан орд бөгөөд таны оношноос хамааран дараах эмчилгээнүүдийг үзүүлдэг: рашаан уух эмчилгээ , рашаан утлага эмчилгээ, рашаанд орох эмчилгээ, рашаан уур эмчилгээ, шавар эмчилгээ, физик эмчилгээнээс гадна таны эрүүл мэндийн онцлогт тохируулан нэмэлтээр уламжлалт эмчилгээ хийх боломжтой.
Сувиллын эмчилгээний хамгийн бага хоног нь 7 байх ба хамгийн эмчилгээний тохиромжтой хоног нь 10-14 хоног байна. Иймд та өөрийн эрүүл мэндийн хэрэгцээ шаардлагад тохируулах хоногоо сонгох боломжтой.
Үнэ дараах байдлаар тооцоологдоно. Жишээ нь: Хоёр том хүн, нэг хүүхэд, гэр бүлийн өрөөнд 7 хоног амрах тохиолдолд.
1. Хоол эмчилгээний нэг өдрийн үнэ: Том хүн 98,600 хүүхэд 84,600
2 .Өрөөний нэг өдрийн төлбөр нь 174,000
3. Нийт төлбөр бодохдоо:
((98,600*2том хүн)+84,600+174*000)*7,5=3,418,500
Жич: Таны очих хоног дээр ирэх өдрийн тал өдөр оройн хоол болон явах өдрийн тал өдөр болох өглөөний хоолны төлбөр болох 0.5 хоног нэмэгдэнэ.
Тэтгэвэр, групп асаргааны хүүхэдтэй хүмүүс халамжаас төлсөн төлбөрөөс хамаарч буцаан олголт авна. Мөн эрдэнэтийн үйлдвэр, оюу толгойд ажилладаг хүмүүс үйлдвэрээсээ авдаг
Бүрдүүлэх бичиг баримт
Тиймээ. ЭМД хөнгөлөлт нь 286,000 төгрөг байдаг. Хэрвээ та сүүлийн 4 жил эрүүл мэндийн даатгалаа төлөөгүй болон тухайн хуанлийн жилд өөр сувилалд даатгалын хөнгөлөлттэй амарсан тохиолдолд даатгалын хөнгөлөлтийн үнийн дүнг нийт төлбөр дээр нэмж төлөх болно.
Шаргалжуут тосгон манай сувиллаас хойш 2-3 км байрладаг тул та тосгон явах боломжтой юм. Тосгонд эмийн сан, дэлгүүр бүгд байгаа.
Та дараах холбоосоор орж илгээх бичиг татах боломжтой ба мөн манай сувиллын файсбүүк хуудасны чат болон улаанбаатр хот дахь захиалгын төвөөс авах боломжтой.
Хаяг: Нарны гүүр, хараагүйчүүдийн төвийн зүүн талд, хуучнаар Уранган төвийн ард ЮЖи арена байрны 2 давхарт.
Бид байгалийн рашаан дээр ургуулсан нарийн ногоог ашиглан хүний өдөрт авах шаардлагатай шим тэжээлийн хэрэгцээг хангах зорилгоор цэсээ төлөвлөж Өглөөний цай, Өдрийн 1,2-р хоол, Их үдийн цай, Оройн хоол болон нэмэлт шүүс зэргээр үйлчилж байна.