Шаргалжуут рашаан сувилал нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт байрладаг бөгөөд Улаанбаатар хотоос 580км засмал замаар яваад шороон замруу салж 56км явж хүрдэг
Шаргалжуут рашаан сувилал нь жилийн 4 улирал тасралтгүй үйл ажиллагаагаа явуулан сувилуулагчдаа хүлээн авч эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ үзүүлж байна.
Манай автобус сувилуулагчидаа тээвэрлэх өөрсдийн автобусаар үйлчилдэг.
Автобусны төлбөр нэг талдаа том хүн - 47,600₮, хүүхэд нэг талдаа - 24,600₮ үнэтэй байдаг ба 6-9 сарыг хүртэл 7 хоногийг 3 өдөр нь буюу Даваа, Лхагва, Бямба гариг бүрд явдаг. Харин 5 болон 10 саруудад 7 хоногт 2 удаа буюу Лхагва, Бямба гаригуудад 11-4 сарыг дуустал долоо хоногт 1 удаа буюу Бямба гаригт явна. Автобус Өглөө 07:00 цагт хөдөлдөг ба Та 06:30 минутанд бэлэн байх шаардлагатай. /Байршил нарны гүүр, хараагүйчүүдийн төвийн зүүн талд, ЮЖи арена, хуучнаар Уранган төвийн зогсоолоос хөдөлнө/