Астма эмчилгээний хөтөлбөр нь өвчтөнүүдийг астма өвчнөө үр дүнтэй удирдахад шаардлагатай мэдлэг, ур чадвар, нөөцөөр хангахад чиглэсэн. Манай хөтөлбөрийн гол зорилго нь астма сэдрэх давтамж болон хүндрэлийг бууруулах, эмнэлэгт хэвтэх шаардлагыг багасгах, мөн астматай хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршино.
Тусгайлсан оношд чиглэсэн, нарийн мэргэжлийн эмч, хөдөлгөөн засалч, хоол зүйч, сэтгэл зүйч, уламжлалт эмч зэрэг эмнэлэгийн мэргэжилтнүүдийн хамтарсан, эрүүл мэндийн суурь асуудлыг цогцоор нь шийдэж, урт хугацаанд эрүүл мэндийг тогтвортой хадгалахад чиглэсэн хөтөлбөр.
Бид Астма эмчилгээний цогц хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ба тус хөтөлбөр нь өвчтөнүүдийг астма өвчнөө үр дүнтэй удирдахад шаардлагатай мэдлэг, ур чадвар, нөөцөөр хангахад чиглэсэн. Манай хөтөлбөрийн гол зорилго нь астма сэдрэх давтамж болон хүндрэлийг бууруулах, эмнэлэгт хэвтэх шаардлагыг багасгах, мөн астматай хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршино.
Астма эмчилгээний цогц хөтөлбөр нь 6 сарын хугацаанд хэрэгждэг ба хөтөлбөрийн хүрээнд эмчилгээний өмнөх нарийвчилсан шинжилгээ, үзлэг хийгдэж дараагаар 10 хоног рашаан сувилал дээр байрлан цогц байгалийн эмчилгээ болон хоол эмчилгээ, хөдөлгөөн засал эмчилгээ, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зэрэгт өдөр бүр хамрагдана. Эмчилгээний дараа буюу 10 хоног, 1 сар, 3 сар, 6 сарууд дээр давтан нарийвчилсан шинжилгээ болон уушги харшлын нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоод хамрагдаж шаардлагатай зөвлөгөө мэдээлэл, хяналтууд хийгдэнэ таны эрүүл мэндийн үзүүлэлтийг тогтвортой сайжруулах амьдралын чанарыг дээшлүүлэхэд хамтран ажилладаг.
Астма эмчилгээний хөтөлбөрийн эмч мэргэжилтнүүдийг багт:
-Уушги харшлын нарийн мэргэжлийн эмч
-Мэргэжлийн хөдөлгөөн засалч
-Хоол зүйч
-Сувиллын бусад эмч, сувилагч, тогооч нар хамтран ажилладаг
Хөтөлбөрийн хүрээнд нийт 10 хоног сувилал дээр байрлана.
-Рашаан уух
-Рашаан утлага
-Рашаанд орох
-Рашаан уур
-Физик эмчилгээ
-Бариа засал эмчилгээ
-Хөдөлгөөн засал эмчилгээ
-Хоол эмчилгээ
-Эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зэрэгт өдөр бүр хамрагддаг.
Астма эмчилгээнд 4-өөс дээш насны хүүхэд хамрагдаж боломжтой ба хүүхдүүд асран хамгаалагчийн хамт хамрагдана.